#Мэргэжлийн_өнцгөөс: Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл ба туршилт

#Мэргэжлийн_өнцгөөс

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг их наядаар хэмжигдэхүйц санхүүжилтээр ашиглалтад оруулж, засгийн газар (ЗГ)-аас олон төрлийн татаас өгч байсан агаарын бохирдлыг бууруулах бодлогын шийдэл хэрэгжээд 4 жилийн нүүр үзэж байгаа боловч ямар ч мэргэжлийн, хөндлөнгийн #үнэлгээгүйгээр дараагийн 177 тэрбумын туршилтыг хийхээр ЗГ төлөвлөөд эхэллээ.

Бид үүнийг нь ч өмнөхийг ч сайн мууг нь ямар үр нөлөө авчирсныг мэдэхгүй (2019-2020 оны өвөл гэхэд л 2568 хүн угаарын хийнд хордсоноос 15 нь нас барсан байдаг) Энэ бол зөвхөн эрүүл мэнд талаас нь үнэлэхэд гарах нэг л төрлийн статистик юм.

Гэтэл ЗГ-ын ийм том шийдвэрийн хэрэгжилтийн #үрдүн, #үр_нөлөөг УБ хотын иргэний #нийгмийн амьдралд ямар нөлөө үзүүлэв, #эрүүл_мэндэд хэрхэн нөлөөлөв, #эдийн_засагт ямар алдагдсан боломжийг бий болгов гэж үнэлэж байх ёстой. Үүнийг үнэлдэг, ингэснээр дараагийн илүү сайн үр дүнтэй бодлого, төлөвлөлт гаргадаг тогтолцооны маш чухал "орц" бол #ҮНДЭСНИЙ_ҮНЭЛГЭЭНИЙ_ТОГТОЛЦОО юм, өөрөөр хэлбэл ЗГ-ын энэ мэт бүхий л тогтоол, шийдвэрт шинжлэх ухааны арга, аргачлалаар #үнэлгээ хийж хэвшүүлэх цаг нь болжээ.

Ингэж чадвал бид татвар төлөгчдийн мөнгөөр ямар үр дүн гарах нь тодорхойгүй зүйлд төсвийн мөнгийг гэнэт гэнэт зарцуулахгүй #оновчтой төлөвлөх боломж бүрдэнэ. Тэр болтол хүн бүр л өөр өөрийнхөөрөө дор дороо дүгнэсээр, хуваагдсаар л байхаар байна.

Монголын үнэлгээний холбоо нь үнэлгээг мэргэжлийн түвшинд хөгжүүлж, тогтолцоонд бэжхүүлэх алсын хараатай, олон улсын мэргэжлийн үнэлгээний холбооны гишүүн НҮТББ ба эх орныхоо бодлого, хөтөлбөрүүд үр дүнтэй, үр ашигтай байх тал дээр үнэлгээ хийх замаар бид хувь нэмрээ оруулах болно. Та бас бидэнтэй нэгдээрэй: https://www.mongolianevaluation.mn/6/membership

#nationalevaluationsystem #nationalevaluationpolicy

MongolianevaluationMongolianevaluation