Монголын үнэлгээний холбооны талаар товч
“Монголын үнэлгээний холбоо” нь Монгол Улсад үнэлгээг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, улсын хэмжээнд үнэлгээний тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах алсын хараатайгаар 2021 онд байгуулагдсан, ашгийн бус, төрийн бус, мэргэжлийн үнэлгээний сайн дурын байгууллага юм. Монголын үнэлгээний холбоо 2022 онд Үнэлгээний хамтын ажиллагааны төлөөх олон улсын байгууллагын (International Organization for Cooperation in Evaluation) гишүүнээр элссэн.

















